Украйн, ОХУ-ын Ерөнхийлөгч Виктор Янукович, Владимир Путин нар Сочид уулзаж, стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийг авч үзэж хэлэлцсэн тухай Украины Ерөнхий сайд Николай Азаров гадаадын ХМХ-д уламжлан мэдээлжээ.

Энэ нь ОХУ-тай стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай том хэлэлцээр болно. Худалдаа-эдийн засгийн асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг арилгах «замын зураг» гэгчийг түүнд хавсаргана.

Украйн, Орос улсууд сүүлийн 3,5 жилд хоёр талын харилцаанд гарсан бүх зөрчил болон байгалийн хийг нийлүүлэх тухай хэлэлцээрийн талаархи санал зөрөлдөөнийг бүрэн арилгах санаатай байна гэж Украины Ерөнхий сайд тэмдэглэжээ.