Мэргэжилтнүүд 2700 гаруй настай улаан модыг хятадын зүүн-хойд нутгийн Чанбайшань нуруунд олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Улаан мод 1 метр 85 см голчлолтой. Энэ нь бүдүүн нарийн гурван алд улаан мод билээ.13 метр өндөр улаан мод 2735 настай гэж Зилинь хотын ойн аж ахуйн хүрээлэнгийн мэргэжилдтнүүд үзэж байна.

Олон зуун настай мод хамгаалах нь Чанбайшань нуруунд байгуулсан шинэ «Зэнфэнлин» дархан цаазтай газрын зорилтын нэг гэж агентлаг тэмдэглэв. Түүнээс гадна 900, түүнээс илүү өндөр настай бас 14 мод энд ургаж байна. Тухайлбал 17 метр өндөр, 1 метр 26 см голчлолтой 1800 гаруй настай мод «Зэнфэнлин» дархан цаазтай газарт байгаа.