БНСолонгос Улс, АНУ хоёр Бээжингээс Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсээ дангаар өргөжүүлсэнтэй холбогдон гарсан бүс нутгийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон тухай БНСолонгос Улсын ГХ-ийн сайд Юн Бён Сэ Өмнөд Солонгосын удирдагч Пак Кын Хейн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай хийсэн хэлэлцээг тайлбарлан мэдээлжээ.

Энэ асуудал тэдний уулзалт ярианы гол сэдэв болсон. Тэр тусмаа Сөүл өөрийн АДЭХ бүсийг өргөжүүлэх санаатай байна. Энэ бүсийг Зүүн Хятадын тэнгисийн Сөүлийн хяналтад байгаа усан дорхи Иодо хаднаас бараг 100 км-ээр өргөжүүлж мэднэ.

Байден Пак Кын Хе болон Сөүлийн энэ асуудлаархи байр суурийг өндөр үнэлснийг Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэв. Хоёр тал мөн асуудлаар буурьтай зөвлөлдөөн цаашид хийхээр тохиролцсон гэж тэрээр нэмж хэллээ.

Байден Пак Кын Хетэй хэлэлцээ хийхдээ Вашингтон Өмнөд Солонгосыг Умардын өдөөн хатгалгаас хамгаалах шийдвэр төгс байгааг батлав. Вашингтон БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй гүрэн улс гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйг тэрээр онцлов.

Хойгийг цөмийн зэвсэггүй болгох хүрээнд авсан үүргээ биелүүлэхэд Пхеньянийг албадахын тулд зургаан талт хэлэлцээнд оролцож байгаа улсуудтай хамтран ажиллах нь зайлшгүй чухал гэж хоёр тал тэмдэглэжээ. Түүнээс гадна тэд БНАСАУ-ын дотоодын байдлыг авч үзэж хэлэлцсэн байна.