Химийн зэвсгийг хориглох байгууллага Сири Улс цэнэглээгүй байлдааны хэрэгслээ устгасныг батлав. Сирийн эрх баригчид хорт бодисыг устгах үүргээ биелүүлж байна гэж АЗ үзэж байгаа тухай НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн билээ.

Сирийн химийн зэвсгийг 2014 оны 6-р сарын 30-нд гэхэд устгах ёстой гэж Химийн зэвсгийг хориглох байгууллага үзэж байна. Иргэний дайн үргэлжилж байсан ч Дамаск химийн зэвсгийг цагт нь устгаж дуусах төлөвлөгөөтэй байна. Нийт бараг 1300 тонн зарин болон химийн зэвсгийн бүрэлдүүн хэсэг болох өөр аюултай бодисыг устгах ёстой.