АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин нисэгчгүй нисдэг аппаратаа гүн усанд байгаа шумбагч онгоцоос анх удаа хөөргөсэн тухай британийн «Дейли мейл» сонин мэдээллээ. Энэ аппаратыг зохион бүтээхэд зургаан ажил шаардагджээ. Түүнийг «Sea Robin» хэмээн нэрлэсэн чингэлэгт хийж, «Томагавк» далавчит пуужингийн торпедогийн тусламжтайгаар хөөргөв.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний эрдэм шинжилгээний лабораторид үйлдвэрлсэн аппаратыг Багамахад туршсан юм. Нисэгчгүй нисдэг аппаратыг «Провиденс» шумагч онгоцоос хөөргөв. Түлшний систем нь агаарт зургаан цаг байж, ажиглах, тагнан турших ажиллагаа явуулах боломж олгож байна. Удахгүй ийм аппарат зэвсэгтэй болох байх гэж сонинд тэмдэглэжээ.