Ирэх долоо хоногт ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Иран Улсад хүрэлцэн очих юм. Лавров энэ сарын 10,11-нд тус улсад айлчилж, Женевийн саяхны тохиролцооны хүрээнд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах сэдвээр ираны ГХ-ийн сайдтай хэлэлцээ хийнэ. Түүнчлэн хоёр талын харилцааны болон бүс нутгийн асуудлуудыг авч үзэх юм.

Бүрэн төгс хэлэлцээр байгуулахын тулд зөвлөлдөх зургаан сарын хугацаа тогтоохоор 11-р сарын 24-нд Женевт тохиролцсон билээ. Тегеран ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зууч этгээдүүдтэй хийж байгаа хэлэлцээ дуустал ураныг дөнгөж 5 хувиар баяжуулахыг зөвшөөрөв.