Цагаачлалын хүрээнд гарсан асуудлыг ОУ-д үндэсэрхэг үзлийг гааруулахад ашиглах нь шившигт үйл хэрэг гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Өчигдөр тэрээр улс орныхоо гол гол телевизийн сувагт ярилцлага өгч, оны дүн гаргахдаа энэ тухай мэдэгдлээ.

Цагаачлалын хууль зөрчсэн гадаадын ажилчдыг улс орноос албадан гаргаж эсвэл хариуцлагад татах ёстой гэж тэрээр тэмдэглэв. Түүнчлэн шудрага бус ажил өгөгчид болон хууль бус хоргодох эрх олгсон этгээдүүдийг хариуцлагад татах хэрэгтэй гэж Дмитрий Медведев онцлов.

Тэрээр зөвлөлтөөс хойшхи орон зайн байдлыг хөндөн ярихдаа ОУ ТУХН-ийн орнуудтай визийн дэглэм тогтоохгүй. Гэвч эдгээр улсын иргэд гадаад паспорттай хил давах ёстой. Эдүгээ ТУХН-ийн гишүүн зарим улсын иргэд дотоодын паспортаар манай хил давж байна гэж Дмитрий Медведев хэллээ.