ШХАБ-ын гишүүн болон ажиглагчийн статустай улсууд энергийн клубыг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Өчигдөр Москвад Орос, Афганистан, Белорус, Казахстан, Хятад, Монгол, Энэтхэг, Тажикистан, Турк,Шри-Ланк зэрэг улсын төлөөлөгчид баримт бичигт гарын үсэг зуржээ.

ОХУ-ын энергийн сайд Анатолий Яновскийн тэмдэглсэнчилэн ШХАБ төр засгийн төлөөлөгчид ба үйлдвэр худалдаа, ШУ-ны бүлгийнхний энергийн эрэлт, хэрэглээ, шинэ технологи, инновацийн асуудлыг хэлэлцэх талбар болж байна.

Энергийн аж үйлдвэр оросын эдийн засгийн үндэс болсон хийгээд тус клуб цаашид үр бүтээлтэй хөгжихэд туслана гэж тэрээр онцлов. ОУ энергийн клубыг байгуулах санал анх удаа 2006 онд дэвшүүлсэн билээ.