Нельсон Манделагийн ач хүү хүний эрхийн төлөө 95 настай тэмцэгч нас барснаас хойш гэр бүлийн гишүүдэд нь олон улсын хэмжээнд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Эмгэнэл илэрхийлсэн маш олон илгээлт гэр бүлийн гишүүдийн сэтгэлийг хөдөлгөв.

Бид ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлегч өвчилсэн үед ба нас нөгчснөөс нь хойш үзүүлсэн ард олны ба олон улсын дэмжлэгт талархаж байна гэж Мандла Мандела сэтгүүлчдэд мэдэгджээ.

Ард түмэнтэйгээ хамт хүнд түвэгтэй сорилтыг даваж, апартеид дэглэмийг устгасан Нельсон Мандела өнгөрсэн пүрэв гаригт таалал төгслөө. Дэлхийн олон орон ба олон улсын байгууллагын удирдагчид Манделагийн гэр бүл ба ӨАБНУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.

Тухайлбал АНУ, ОХУ-ын ерөнхийлөгчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, дэлхийн өөр олон улсын удирдагчид өмнөд африкийн ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ.