Дэлхийн худвалдааны байгууллагын дээд байгууллага-Сайд нарын 9-р бага хурал Балийн багц тохиролцоог батлав. Энэ удаагийн уулзалтыг амжилтгүй болгоход хүргэж мэдэх байсан хүнсний аюулгүй байдлын тухай баримт бичиг тэдгээрийн дотор байна.

ДХБ-ын бүх шийдвэрийг зөвшлийн үндсэн дээр гаргадаг. Бүр ганц улс зөвшөөрөхгүй бол шийдвэр гаргаж чадахгүй. Үүний өмнө Энэтхэгийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Ананд Шармагийн мэдэгдэл Балийн уулзалтыг үр дүнгүй болгох аюул учруулав.

Манай орон 10 баримт бичгээс 8-нд нь гарын үсэг зурахад бэлэн байна гэж тэрээр мэдэгдээд хүнсний аюулгүй байдлын асуудлаар найр тавих боломжийг няцаасан билээ. Худалдааны ёс журмыг хялбарчлах тухай хэлэлцээр анхны баримт бичиг болсон.

Хөдөө аж ахуйд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт багтсан таван баримт бичиг ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Тухайлбал сайд нар экспортын татаасыг хязгаарлах тухай багц баримт бичгийг бэлтгэх шийдвэр гаргажээ. Өөр дөрвөн баримт бичиг сул дорой хөгжилтэй улсуудад туслах асуудлыг хамрав.

Талууд хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлж, ДХБ-ын сайд нарын 11-р бага хурлаас өөрөөр хэлвэл дөрвөн жилийн дараа бүрэн төгс шийдвэр гаргахаар тохиролцсон гэж төгсгөлийн тунхаглалд өгүүлжээ.(Сайд нарын бага хурлыг хоёр жилд нэг удаа зарлан хуралдуулдаг).

Энэ завсар ДХБ-ын гишүүд хөгжиж байгаа улсуудаас ийм дэмжлэг үзүүлж байгаатай холбогдуулан зарга мэдүүлэхээс түдгэлзэх юм.