Хууль бус Интернет бирж Sheep Marketplace, тэдний сайтаас хар захын үйл ажиллагааны төлбөрт хэрэглэгддэг их хэмжээний цахим валют болох биткоин хулгайлагдсаны дараа үйл ажиллагаагаа зогсоожээ. Хохирогчид хулгайд сайтын эздийг өөрсдийг нь хардаж байгаа юм.

Интернетийн цахим валют Bitcoin 2008 онд бий болсон бөгөөд мөнгөний төв болон бусад санхүүгийн системээс ч хамаардаггүй байна. Хэрэв компьютер хангалттай хүчтэй бол тусгай софтын тусламжтайгаар дурын компьютер эзэмшигч биткоинийг «гаргаж» болно.

Биткоиноор хийгддэг гүйлгээ (үйл ажиллагаа) нууц байдаг тул энэ зоосны эргэлт саяхныг болтол яаж ч зохицуулагдаагүй учир мансууруулах бодисын наймаа эрхэлж байсан Silk Road сайтын хэрэглэгчид гагцхүү биткоиноор төлбөр тооцоогоо явуулж байжээ. Sheep Marketplace 2013 оны 3-р сард байгуулагдсан бөгөөд Silk Road-ыг хаагдсанаар алдаршсан билээ.