Хятадын засгийн дээд давхрагын авилгалтай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох нь 11-р сард ХКН-ын ТХ-ны бүгд хурлаас тавьсан нэн чухал зорилтын нэг юм гэж ХКН-ын сахилгын төв комиссын Бээжинд нийтлүүлсэн зааварт өгүүлжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин сахилгын комиссын хуралдаан дээр үг хэлэхдээ удирдах боловсон хүчний авилгалтай тэмцэж эхлэх нь зайлшгүй чухлыг онцлосныг баримт бичигт дурдсан байна.

Дээгүүр албан тушаалтай удирдагчдын үйл ажиллагааг зохих ёсоор хянан шалгахгүй байгаа учраас зарим нь албан тушаалаа амины ашиг сонирхолын үүднээс ашиглах болсон гэж баримт бичигт бас тэмдэглэжээ.

Комисс дээгүүр албан тушаалтай удирдагчдын эрх мэдэл, хариуцлагыг хатуу тодорхойлж, харилцан хянан шалгах дотоодын системийг төлөвшүүлэхийг санаачлав. Түүнчлэн бүх шатны удирдагчдын эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих нам төрийн байгууллагуудын үүргийг дээшлүүлэхийг шаардсан байна.

Хүн амын хяналт бол авилгалтай тэмцэх нэн чухал хэрэгсэл гэжээ. Өөрсдий нь шүүмжилсэнтэй холбогдуулан өшөө хонзон авах гэсэн удирдагчдын оролдлогыг таслан зонгсоох нь зайлшгүй чухал гэж онцолсон байна.

Засгийн дээд давхрагт авилгалтай тэмцэх замаар чухал алхам хийгээд байна. Тухайлбал ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Чэнь Лянъюг 18 жилээр, ТХ-ны УТТ-ны гишүүн, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайг насаар нь шоронд хориж, хятадын төмөр замын сайд асан Лю Жизюнийг цаазаар авсан юм.