Ойрын үед Японы эрх баригчид бараг 50 жил хүчин төгөлдөр байгаа зэвсгийн хориог цуцлах бодолтой байна гэж өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Японы засгийн газраас энэ санаачилгыг Либерал-ардчилсан нам, Шинэ Комэйто намын эрх баригч эвсэлд хэлэлцүүлэхээр оруулав. Баримт бичиг зэвсгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үндэсний бодлогод нэлээд их өөрчлөлт оруулах ёстой.

1967 онд японы зэвсэг коммунист орнууд ба мөргөлдөөн гарсан бүст нийлүүлэхийг хориглосон юм. Хожим хориглох арга хэмжээг өргөжүүлжээ. Худалдан авах улс Японы аюулгүй байдлыг бүрэн батлан даасан нөхцөлд зэвсэг нийлүүлэхийг засгийн газрын баримт бичигт онцолсон байна. Экспортын хориог хүчингүй болговол саяхан байгуулсан Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэвсгийн нийлүүлэлттэй холбоотой бүх асуудлаар шийдвэр гаргах юм.