Москвагийн УИС британийн Times Higher Education сэтгүүлд нийтлэсэн рейтингээр 10-р байр эзлэв. Сэтгүүл BRICS & Emerging Economies Rankings 2014 рейтинг энэ онд анх удаа нийтлэжээ.

Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-иас гадна Санкт-Петербургийн УИС эдийн засаг нь хөгжиж байгаа орнуудын шилдэг их дээд сургуулийн цэст багтав. Тус их сургууль 23,7 балл авч, 67-р байр эзэлж,Москвагийн УИС 41,4 балл авчээ.

65 баллтай Бээжингийн их сургууль рейтингээр тэргүүлэв. Хятадын 4, туркын 3, африкийн 1, тайваны 1 их сургууль БРИКС бүлгийн шилдэг 10 их сургуулийн тоонд оров. Олон улсын их дээд сургуулийн Times Higher Education рейтингийн арга зүйг ашиглан дээрх рейтинг зохиожээ.

Боловсролын хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажиллагаа, орлого, дүр төрх болон бүтээлүүдээс нь иш татах явдлыг харгалзан их дээд сургуульд балл олгожээ.