АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Тегераны цөмийн асуудлаар Ирантэй байгуулсан хэлэлцээрийг өмгөөлэв. Түүний хэлснээр сүүлийн арван жилд анх удаа тус асуудлын шийдвэрийн хүрээнд ахиц дэвшил гарсан юм.

Тэрээр Цагаан ордонд израилийн дипломат ажилтнуудыг хүлээн авч уулзахдаа хэтдээ Ирантэй гарын үсэг зурах бүрэн төгс хэлэлцээр «ираны цөмийн зэвсгийн аюулыг бүрмөсөн арилгана» гэж мэдэгдлээ.

Израиль Женевэд Ирантэй байгуулсан хэлэлцээрийг эрс эсэргүүцэв.Баримт бичигт гарын үсэг зурах үеэр Израилийн аюулгүй байдлыг харгалзсанд Тель-Авивыг итгүүлэхийг Вашингтон оролдож байна.

Израилийн аюулгүй байдалд хэлэлцээрийг боловсруулах үеэр гойд анхаарал тавьсан гэж Тель-Авивад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри онцлов.