Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават сөрөг хүчний удирдагч Сетеп Таугсубантай үүнээс хойш хэлэлцээ хийхгүй хийгээд боломж гармагц түүнийг баривчлана гэж өнөөдөр дэд ерөнхий сайд, засгийн газрын хууль сахиулах төвийн удирдагч Сурапонг Товичакчаикун мэдээлэв.

Тэрээр эсэргүүцэгчдэд хандан Бангкокод үймээн зогсоохыг уриаллаа. Сөрөг хүчний удирдагчдын талаар тайландын хууль тогтоомжийн хүрээнд хамгийн хатуу арга хэмжээ авна гэж Товичакчаикун хэлжээ.

Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг сэргээхийг сөрөг хүчин уриалав. Тайландын сөрөг хүчин ерөнхий сайд Йинглак Чиноватыг огцоруулахын төлөө тэмцэж байна. Тэр 2006 онд огцруулснаас хойш хилийн чанадад сууж байгаа Таксин Чинават ахынхаа тоглоомын этгээд болсон гэж сөрөг хүчин үзэж байна.