АНУ аюулгүй байдлыг хангах шаардлага гарсан үед ардчилал, хүний эрхийг хамгаалах зарчмаа орхиж мэднэ гэж ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзан Райс мэдэгдлээ.

«Аюулгүй байдлаа яаралтай хамгаалах шаардлага ардчилал, хүний эрхийн талаар авсан үүрэгт харшлах тохиолдол заримдаа гардаг» гэж тэрээр хүний эрхийн асуудлаархи бага хурал дээр хэлжээ.

«Ийм нөхцөлд бидний эрхэмлэх эрхийг хүндэтгэхгүй улсуудын засгийн газруудтай арга буюу харилцадгийг» Райс хүлээв. Үүний хамт Райс ийнхүү хүлээсэн ч ардчилсан хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байна гэж Хятад Орос хоёр улсыг шүүмжлэв.