Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Хятад, Украйны хоорондын найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ болон Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтын тунхаглалд Ардын хурлын ордонд гарын үсэг зурав.

Түүнчлэн эдгээр хоёр улсын төрийн тэргүүн нар ШУТ-ийн салбарт хамтран ажиллах, украины буурцаг, арвайг Хятадад нийлүүлэх, хятадын иргэдийн аялалыг Украйнд зохион байгуулах зэрэг асуудлыг хамрасан бас 8 хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд байлцав.

Түүнээс гадна хятадын уламжлалт эмнэлэг болон энергийг хэмнэх, энергийн шинэ эх сурвалжийг судлах, Украйнд аж үйлдвэрийн барилга байгууламжууд барих салбарт хамтран ажиллах тухай санамж биичгт гарын үсэг зурсан байна.

БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Чэн Гопины мэдээлсэнчилэн Украйны Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үеэр тусгай газар, үйлдвэрүүд тухайлбал нисэх хүчин, сансар судлалын талаар хамтран ажиллах тухай бас хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ.