Оросын улс төрийн систем улам нээлттэй, өрсөлдөөнтэй болж, улс төрд хүчтэй шинэ хүмүүс ирэхэд өргөн боломжтой, засгийн бүх бүтцэд нэр дэвшигчдэд тавих шаардлагууд улам нэмэгдэж байна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад болсон Бүх оросын ардын фронтын “Үйл ажиллагааны“ бага хурал дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Путин тус байгууллагын чуулганд оролцогчдын илүү оновчтой шинэ санаануудыг 12-р сарын 12-нд Холбооны хуралд тавихаар бэлтгэж байгаа илгээлдээ оруулна гэж амлав. Ардын фронтын байгууллагын суурь санаа нь нийгмийн янз бүрийн давхаргын иргэд болон мэргэжлийн бүлгэмүүдээр хэлэлцүүлэх нөхцөлүүдийг бий болгоход оршиж буй юм гэдгийг ерөнхийлөгч сануулав.

Бүх оросын ард түмний фронт хэрвээ хаа нэгэн газар шаардлагатай байгаа бол шударга ёсыг сэргээхийн тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллах ёстой гэж Путин онцлов.Тус байгууллагын хувьд хоердугаарт тавигдах төлөвлөгөө гэж үгүй хэмээн Путин цохон тэмдэглэв.