Бакуд болж байгаа Биет бус соёлын өвийн VIII чуулганаар японы үндэсний хоолыг жагсаалтанд оруулахыг дэмжив. Энэ тухай японы ХМХ-үүд Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон техникийн яамны төлөөлөгчийг иш татан уламжилжээ.

Японы үндэсний хоолонд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн статусыг олгож буй нь үүнийг гадаадад түгээхэд болон тус улсын имижийг дэлхий дахинд дээшлүүлэх хийгээд жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй байж мэдэх юм.

Өнөөг хүртэл ЮНЕСКО-гийн биет бус соелын өвд японы “Но” театр, “Кабуки” театр, Киотогийн Гионы наадмын “Ямахоко” арга хэмжээ болон “Одзия-тидзими” даавууны үйлдвэр болон бусад зүйл орсон. Япон үндэсний хоол нь ЮНЕСКО-гийн биет бус соелын өвд орсон тав дахь өв юм. Үүний өмнө энэхүү жагсаалтанд франц, турк, газрын дундад тэнгисийн болон мексик үндэсний хоол оржээ.