Йемений нийслэл хот Санед өнөөдөр БХЯ-ны цэргийн эмнэлгийн цогцолбор руу алан хядагчид дайрсны улмаас гадаадын эмч нар алагдсаны дотор Хятад, Филиппины иргэд байгаа бололтой. Амиа золиослогч автомашиныг дэлбэлсний дараа цэргийн эмнэлгийн байр руу цэргийн албан хаагчийн хувцас өмссөн алан хядагчид дайран оржээ. Цэргийнхэн байдлыг бүхэлд нь хяналтандаа аваад байгаа төдийгүй бараг бүх алан хядагчдыг устгасан юм уу, баривчилжээ. Сүүлийн мэдээгээр алан хядах ажиллагааны улмаас 20 хүн амь эрсдэж, 40 орчим хүн гэмтсэн байна.