Энэтхэгийн худалдаа, аж үйлдвэрийн сайд Ананд Шармаа өнөөдөр ДХБ-ын сайд нарын түвшингийн бага хурлын үеэр хүнсний аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрэх боломжуудад дахин няцаалт өгчээ.

Тэрээр шуурхай зарласан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Энэтхэг улс хэзээ ч буулт хийхгүй гэжээ. Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Азеведо мэдэгдэлдээ, Балийгийн гэх багц тохиролцоонууд нь зөвхөн бүрэн хэмжээгээрээ хүлээн зөвшөрөгдсөн байх ёстой гэжээ.

Тэрээр нилээд хэдэн удаа Энэтхэг улс үүнтэй адил байдалд ороод байгаа нилээд хэдэн орнуудын өмнөөс ийн байр сууриа илэрхийлж байгаа гэжээ. Ингэхдээ тэр орнуудыг нэрлэхээс татгалзжээ. Бали улсад ирээд байгаа ДХБ-ын 159 гишүүн оронд хэлэлцүүлэхээр оруулж ирсэн арван баримт бичгийн наймыг Энэтхэг улс дэмжээд байна гэж Шарма уламжлав.

ДХБ-ын Сайд нарын түвшингийн бага хурал Бали улсад 12- р сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Оросын төлөөлөгчдийг тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев тэргүүлж байна.