Хятад Улс хөлөг онгоцон дээр буух нисэх оросын Су-33 сөнөөгч онгоцны хуулбарыг «Зянь-15» хэмээн нэрлэж бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн тухай хятадын ХМХ-үүд мэдээллээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад эдгээр сөнөөгч оноцны хуулбарыг Шэньян хотын нисэх онгоцны заводад үйлдвэрлэж байна.БНХАУ-ын усан цэргийн нисэх онгоцны анги анхны сөнөөгч онгоц аваад байна.

Эдгээр сөнөөгч онгоц бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн тухай 2013 оны 9-р сарын эхээр мэдээлсэн билээ. Тэр үед хятадын телевизээр стандарт өнгөтэй Хятадын АЧА-ийн Усан цэргийн тэмдэг бүхий сөнөөгч онгоцыг үзүүлжээ. Шэньжэнь хотын телевизийн компанийн бэлтгэсэн хятадын цэргийн Sina Military Network порталын дүрс бичлэгээс харахад сөнөөгч онгоцны их бие ХАЧА-ийн Усан цэргийн уламжлалт саарал өнгөтэй байна.

Хятадын сөнөөгч онгоцыг «Нисдэг аварга загас» гэж нэрлэсэн болохоор түүнийг хошуун дээр нь дүрслэн зуржээ. Эдүгээ «Зянь-15» хэмээх 9 сөнөөгч онгоцыг үйлдвэрлээд байна. Мөн 2012 оны 11-р сарын 3-нд анхны нислэг хийсэн хоёр суудалтай «Зянь-15S» хоёр сөнөөгч онгоцыг туршсаар байна гэж хятадын ХМХ-үүд уламжлан мэдээлжээ.