Сүүлийн хэд хэдэн жилд Хонконгийн оршин суугчид эх газрын хятадуудад улам найгүй хандах болсон. Харин тэд япончуудад зөөлнөөр хандаж байна гэж «Франс пресс» агентлаг Хонконгийн их сургуулиас явуулсан санал асуулгын үр дүнд тулгуурлан мэдээллээ. Санал асуулгын үр дүнгээс харахад Хонконгийн оршин суугчдын 31,8 хувь нь эх газрын Хятадын оршин суугчдад найгүй хандаж байна.

2007 оноос хойш Хонконгийн ийм хандлагатай оршин суугчдын тоо эрс өсөн нэмэгджээ. Эх газрын хятадууд Хонконгоос нөөц шавхан авч, хүүхдийн хүнс хоолоос аваад үл хөдлөх хөрөнгө хүртэл бүх төрлийн бараа таваарын үнийг нэмэгдүүлж байна гэж санал асуулгад оролцогчдын үлэмж хэсэг нь үзэж байна.

Үүний хамт Хонконгийн оршин суугчдын дөнгөж 14,9 хувь нь япончуудад найгүй хандаж байна. Гэвч тэдний 63 гаруй хувь нь японы засгийн газрт зохисгүй хандаж байгааг санал асуулгын үр дүн харуулав. Хонконгийн 1 мянга гаруй оршин суугч санал асуулгад оролцсон байна.