Улсын «Ростех» корпорац оросын анхны смартфоныг Ерөнхий сайд Дмитрий Медведевт бэлэглэв. Корпорацын тэргүүн Сергей Чемезов аппаратын техникийн онцлогийг засгийн газрын тэргүүнд үзүүлэн танилцууллаа. Гаднаас харахад «Йотафон» хэмээх смартфон нэрд гарсан «Эпл» корпорацынхтой төстэй. «Гэвч тэр хоёр хар,өнгөт дэлгэцтэй. Энэ нь оросын смартфоны давуу тал юм.Хар-цагаан дэлгэций нь нэг ёсны электрон бэх гэж болно.

Цэнэг нь бараг дууссан ч ажиллана гэж «Ростех» корпорацын тэргүүн мэдээллээ. Мөн дэлгэц энергийн хэрэглээ нь бага байсан ч бүх мэдээллийг үзүүлэх чадвартай гэж тэрээр батлан илэрхийлэв. «Смартфон бол 100 хувиар оросын шинэ бүтээл юм» гэж Чемезов хэллээ. Зөвхөн эд анги, угсралт нь гадаадынх.

Хэтдээ «Йотафоныг» ОУ-д угсрах юм. «Хамгийн гол нь оюуны тал нь оросынх» гэж Чемезов онцлов. «Смартфонд патенттай шинэ таван иновацийг хэрэглэсэн» гэж тэрээр тайлбарлан хэлжээ. Дэлхийд ийм бүтээгдэхүүн үгүй. «Ростех» смартфонаа Лас-Вегаст олон улсын үзэсгэлэнд тавьж, дээд шагнал хүртсэн байна.