Америкийн автомашины аж үйлдвэрийн төв Детройт хот өрөнд идэгдснийг албан ёсоор хүлээв. Энэ нь АНУ-ын түүхэнд өрөнд идэгдсэн хамгийн том хот гэж «Уолл стрит жорнэл» сонинд бичжээ. Детройт зээллүүлэгчдээс өөрийг нь хамгаалах асуудлаар шүүхэд хандснаас хойш таван сар өнгөрсний дараа АНУ-ын Холбооны шүүх хот өрөнд идэгдснийг хүлээв.

Детройт үгүйрэн хоосорсон хийгээд дампууралын тухай хуулийн хүрээнд бараг 18 тэрбум долларын өрний асуудлыг зохицуулж мэднэ гэж шүүгч Стивен Роддс үзсэн байна. Детройтын тавьсан өрийн бараг тэн хагас нь тэтгэврийн фонд, эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний төлбөр төлж байгаа даатгалын компаниуд түүнчлэн хотын албан хаагчдад ногдож байна. Хотын зээллүүгчдийн тоо 100-аас хэтрэв.

Дампууралын тухай хуульд заасан ёсоор Детройт өрөө төлөхгүй байж болно.Тэр ч байтугай шүүхийн шийдвэрээр хот нийгмийн тэтгэмж, тэтгэврийг багасгаж мэднэ. Шүүхийн шийдвэр хамтын хүчээр өрийг барагдуулах төлөвлөгөөг боловсруулах боломж хот болон түүний зээллүүлэгчдэд олгож байна гэж Детройтын хямралын захирагч Кевин Орр үзэж байна. Шүүх байдлыг хэвийн болгох төлөвлөгөөг 2014 оны 3-р сарын 1-нээс наана боловсруулах санал Детройтэд тавьсан байна.