Засгийн газрын хууль тогтоох үйл ажиллагааны комисс гадаадын иргэдийг ОХУ-ын иргэний нисэх хүчний багуудын бүрэлдэхүүнд ажиллуулах тухай хуулийн төслийг сайшаав. Сүүлийн жилүүдэд ОУ-д мэргэшилтэй нисэгчид дутагдаж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.

Эдүгээ иргэний нисэх хүчинд жил дутам 1100-1500 нисэгч шаардагдаж байна.Гадаадын нисэгчдийг ажилд авах нь нисэгчдийн багуудыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох боломж оросын нисэх онгоцны компаниудад олгох юм. Засгийн газрын хуралдаанаар тус хуулийн төслийг авч үзэж хэлэлцэнэ.