АНУ Арак дахь цөмийн реакторыг хэсэгчлэн задлахыг ираны талаас шаардаж мэднэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн туслах Энди Шерман телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

Түүний хэлснээр 11-р сард Женевт олон улсын зургаан зууч этгээд ба Ираны төлөөлөгчдийн хүрсэн тохиролцоонд тулгуурлан бэлтгэх Ираны цөмийн хөтөлбөрийн тухай бүрэн төгс хэлэлцээр «дэд бүтцийг нэлээд багасгах» заалтыг агуулах ёстой.

Арак дахь 40 мегаваттын реакторыг дан энхийн зорилгоор ашиглахад АНУ бүрэн итгэхгүй байна гэж Шерман тэмдэглэн хэлжээ. МАГАТЭ-гийн байцаагчид Аракад барьж байгаа реакторыг 12-р сарын 8-нд шалгаж үзнэ гэж Тегеран мэдэгдэв. Иран, МАГАТЭ агентлаг хоёр байцаагчдийг Арак дахь реактор ба Гачины ураны уурхайд оруулахаар тохиролцсон билээ.