Сирийн засгийн газар химийн зэвсгээ устгах үүргээ биелүүлж байна гэж НҮБ-ын АЗ үзэж байгааг НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталийн Чуркин оросын сэтгүүлчдэд мэдээллээ. Үүний хамт хэдэн материаллаг ба хууль зүйн асуудлыг шийдвэрлээгүй гэж тэрээр нэмж хэлэв.

Үүнд логистикийн ба материал-техникийн хангамжийн, мөн хууль зүйн асуудал орсон гэж дипломат ажилтан НҮБ, Химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтын комиссын сар дутмын тайланг авч үзэх үеэр хэллээ.

Түүнээс гадна аюулгүй байдлын асуудал сэтгэл түгшүүлж байна. Тухайлбал зэвсэгт бүлгүүд нэг нутгаас нөгөөд шилжиж байгаа хийгээд тэдгээр нутаг дэвсгэр хэнд захирагдаж, хэний нөлөөнд автсан нь тодорхой бус байна гэж Чуркин мэдээлэв. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнуудад хандан өөрсдийн шугамаар зэвсэгт бүлгүүдэд зохистой нөлөө үзүүлэхийг уриалав.