Киев,Бээжин хоёр хятадын талаас Украйнд газар талбайг түрээслэх асуудлаар хэлэлцээ хийхгүй байна гэж өнөөдөр украины хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний сайд Николай Присяжнюк мэдэгдлээ. Сайдын хэлснээр Украйн, Хятад улсууд украины үр тариаг БНХАУ-д нийлүүлэх талаар хамтран ажиллаж байна.

Хятадын талаас Украинд усжуулалтын системийг сэргээх үйл ажиллагааг санхүүжүүлэх асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна гэж Присяжнюк хэллээ. Жилд 6,5 хүүтэй 2,5 тэрбум долларын зээл авах тухай өгүүлж байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлвэл украины хагалсан газар талбайг усжуулах асуудлыг 85-90 хувиар шийдвэрлэнэ гэж сайд тэмдэглэн хэлжээ.