Их торгоны замыг (Евразийн тээврийн зурвас) сэргээх тухай хятадын удирдлагын санаачилгыг Украйн дэмжиж байна гэж өнөөдөр Бээжинд тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович украин-хятадын бизнесийн форум дээр мэдэгдлээ. Эдүгээ Украйн, Хятад улсууд хэтийн хамтын ажиллагааны шинэ шинэ зорилго тавьж байгааг Янукович тэмдэглэв.

«Шинэ тохиролцоонд хүрэх цаг болсон. Бид хоёр талын харилцааныхаа эдийн засгийн үндэс суурийг улам бэхжүүлэхийг эрмэлзэж байна» гэж Ерөнхийлөгч онцлов. Түүнчлэн тэрээр энерги, хөдөө аж ахуй, дэд бүтцийн хүрээнд украин-хятадын харилцан ажиллагаа амжилт гаргаж байгааг тэмдэглэжээ.

Януковичийн хэлснээр хөдөө аж ахуй, энерги, хотын барилга байгуулалт, тээвэр, аж үйлдвэрийн салбарт Хятадаас капитал, технологи, тоног төхөөрөмжийг авч хоёр талын хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэллээ.