БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденыг Бээжинд хүлээн авч уулзахдаа Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг оролцуулан чухал хэд хэдэн асуудлаар улс орныхоо байр суурийг батлав.

Вашингтон Зүүн Хятадын тэнгис дэх АДЭХ бүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хийгээд Бээжин бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаах үйл ажиллагаа явуулна гэдэгт найдаж байна гэж Байден өөрийн зүгээс мэдэгджээ.

Үүний хамт хоёр орны удирдагчид яриа хэлэлцээ, солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын шинэ маягийн харилцааг төлөвшүүлэн хөгжүүлэхийг санал нэгтэй дэмжив. Талууд Солонгосын хойгийн байдал, ираны цөмийн хөтөлбөр, сирийн асуудал зэрэг сэдвээр санал солилцож, харилцан ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.