ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 12-р сарын 12-нд жил тутмын илгээлтээ Улсын хуралд тодорхойлж үг хэлнэ. Энэ нь ОУ-ын орчин цагийн түүхэнд 20 дахь илгээлт болно. Владимир Путин Үндсэн хуулийн өдөр илгээлтээ тодорхойлж үг хэлэх нь чухал юм. Ерөнхийлөгч ОУ-ын хэтийн хөгжлийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлох юм.

Түүнчлэн Үндсэн хууль ёсоор ерөнхийлөгчийн гаргсан шийдвэрүүдийг мэдээлнэ. Илгээлтийн агуулгыг одоогоор тодорхой зарлан мэдээлээгүй байна. Парламентын гишүүдээс гадна засгийн газрын гишүүд болон дээд шүүхүүдийн дарга нар, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв комиссын тэргүүн, Хянан шалгах танхимын дарга түүнчлэн Төрийн зөвлөл ба Олон нийтийн танихмын гишүүд, гол шашны байгууллагуудын тэргүүн нар Ерөнхийлөгч илгээлтээ сонсгож үг хэлэх үеэр байлцана.