АНУ,БНХАУ хоёр практик хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнд хүрэх ёстой гэж өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдсэн тухай Ройтер агентлаг мэдээллээ. Бээжинд Байден БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаотэй уулзахдаа БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр орны хооронд гарсан санал зөрөлдөөнийг ил шууд хэлэлцэхэд бэлэн байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг мэдэгджээ.

Байден Зүүн Хятадын тэнгист АДЭХ бүс байгуулах тухай Хятад мэдэгдсний дараагаар Бээжинд хүрэлцэн очлоо. Японтэй маргаан үүсгсэн арлууд энэ бүст багтаж байна. Япон, АНУ, Өмнөд Солонгос гурав тус бүсийг байгуулсныг эсэргүүцэв. Мөн асуудал өчигдөр Токиод АНУ-ын дэд ерөнхийлөгчийн японы удирдагчидтай хийсэн хэлэлцээний гол сэдэв болсон юм. Байден БНХАУ-д айлчлаад Өмнөд Солонгост хүрэлцэн очно.