Хэрэв сайд нарын бага хурлаар Балийн зөвшилцлийн багц баримт бичгийг баталж чадахгүй байсан ч ДХБ-ын үүрэг хариуцлага багасахгүй юм гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн Алексей Улюкаев ДХБ-ын 9-р бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Орос улс ДХБ-ын Балийн багц баримт бичгийн амжилттай болохын төлөө байгаа боловч түүний үр дүнгийн төлөө байгууллагын оролцогч улсууд өөрсдийн биеэ тоосон бардам зангаа барьж, шинэ хэрэгжүүлэлтийг батлахыг шийдэх ёстой гэж тэрбээр онцолжээ.

Улюкаевын үзэж байгаагаар дэлхийн худалдааны нэгдмэл зарчмыг боловсруулахтай холбоотой хүндрэлээс болж тогтоогддог бүс нутгийн худалдааны зөвшилцөл нь ДХБ-ын зохих хувилбар болж чадахгүй юм. Багц баримт бичгийг батлахгүй байгаа нь «олонх хүлээлтийн ханш ноцтой унасныг» илтгэж байгаа юм гэж Улюкаев хүлээн зөвшөөрсөн байна.

ДХБ-ын сайд нарын бага хурлын 9 дэх хуралдаан Индонезийн Бали арал дээр болж байгаа юм.Чуулганд оролцогч улсууд дэлхийн худалдааг либералчлах тухай Балийн багц баримт бичгийг зөвшөлцөхийг эрмэлзэж байна.