АНУ-ын сангийн яамнаас ирэх морин жилийг тохиолдуулан «азтай» доллар дотор нь хийсэн баярын улаан дугтуйг худалдааны эргэлтэд оруулав. Өнөөдөр яг 88888 долларын дэвсгэртийг худалдаж эхэллээ. Доллар бүрийг шинэ морин жилийн мэндчилгээ бүхий улаан дугтуй дотор хийжээ.8 тоо азтай гэж хятадууд үздэг. 2014 онд билгийн улирлын шинэ жилийн баярыг 1-р сарын 31-нд тэмдэглэх юм.

Шинэ жилийн баярын нэг ширхэг дугтуй 5,95 долларын үнэтэй. 50 буюу түүнээс илүү олон дугтуй нэг зэрэг худалдаж авбал нэг ширхэгт нь 4,50, 1000 дугтуй нэг зэрэг авбал 3,95 доллар тус тус төлөх тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.

Ийм бүтээгдэхүүн ялангуяа тааламжтай амьтны жил их эрэлт хэрэгцээтэй байдаг гэж АНУ-ын сангийн яамны сийлбэр, тамгын товчооны ажилтан асан Чэн Ван мэдэгдлээ. «Луу жил (2012 он) ийм дугтуйнуудыг нэгхэн долоо хоногийн дотор түргэн худалдаж дууссан» гэж тэрээр хэлжээ. «Морин жил сайн жил юм. Морин жил та бүхэн зорилгодоо хүрнэ» гэж тэрээр агентлагад амлав.