АНУ-аас бусад улсын дотоодын хэрэгт эс оролцвол зохино гэж нийгэм судлалын санал асуулгад оролцсон америк хүмүүсийн тэн хагас нь үзэж байна. Санал асуулга явуулж ирсэн бараг 50 жилд ийм олон хүн тус асуудлаар хатуу байр суурь баримталж байгаагүй гэж Пью агентлаг тэмдэглэв.

«АНУ-ын дэлхийд эзлэх байр суурь-2013» гэж санал асуулгыг гарчиглажээ. АНУ өөрийнхөө  асуудлуудаа шийдвэрлэж,бусад улс тулгарсан асуудлаа бие дааж шийдвэрлэх боломж олгох ёстой гэж санал асуулгад оролцогчдын 52 хувь нь үзсэн байна.

Сүүлийн 10 жилд АНУ илүү үр нөлөөтэй хүчирхэг улс болоогүй гэж 53 хувь нь үзжээ. Түүнчлэн одоо АНУ-ын нэр хүнд суларсан гэж 70 хувь нь тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны сирийн мөргөлдөөний асуудлаархи байр суурь дэлхийд АНУ-ын нэр хүндийг гутаахад их нөлөөлсэн гэж америк хүмүүс үзэж байна.

Ирак, Афганистан, Ливийн нутаг дэвсгэрт явуулсан америкийн байлдааны ажиллагаа гутрангуй үзэл төрүүлжээ. Санал асуулгыг 10-р сарын 30-аас 11-р сарын 6-ныг дуустал явуулсан байна. Америкийн насанд хүрсэн 2 мянга гаруй иргэн түүнд оролцов.