Гадаад худалдааны арилжаа болон олон улсын банк хоорондын SWIFT системийн баримт мэдээгээр 10-р сард юань еврог гүйцэд түрүүлж, дэлхийн валютын хоёрдугаар байранд очлоо.SWIFT-ийн мэдээнд юаний хувь 2012 оны 1-р сард 1,89 % байснаа 2013 оны 10-р сард 8,66 % хүртэл өссөн гэжээ. Энэ хугацаанд еврогийн хувь 7,87 % -6,64 % хүртэл буурчээ. Ингэхдээ SWIFT гадаад худалдааны төлбөр тооцоонд хийгдсэн аккредитив, төлбөрийн тооцоонуудыг тооцсон аж.

Юаний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хятад болон гонконгийн компаниуд байгаа бөгөөд чухамдаа тэдэнд хятадын валютын гадаад худалдааны нийт төлбөр тооцооны 80 % ноогдож буй юм.Үлдэсэн 20 % Сингапур /12%/, Герман /2%/, Австрали/2%/, боон бусад улс хамтдаа /4 %/ болжээ.АНУ-ын доллар урьдын адил тасархай явж байна: 10-р сард гадаад худалдааны нийт төлбөр тооцооны 81,08 % америкийн үндэсний валютаар хийгджээ.