Египетийн Үндсэн хуулийн комиссийн тэргүүн тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансурт шинэ Үндсэн хуулийн төслийг батлуулахаар өргөн барьжээ. Хоёр сарын турш боловсруулсан төслийг ням гаригт 50 хүний бүрэлдэхүүнтэй тусгай комисс батлажээ.Мансур үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурснаас хойш нэг сарын дотор төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх юм.

Үндсэн хууль 247 зүйлээс бүрдсэн. “Зөвлөлийн 50“ олонхийн саналаар төсөл батлагдсан боловч, маргаантай зүйлүүдийг төрийн тэргүүнээр шийдвэрлүүлэхээр үлдээжээ. Тухайлбал, ийм зүйлийн нэг тус улсын сонгуулийн систем болон Египетэд явуулах сонгуулийн ээлж дараалалтай холбоотой асуудал юм.

Түүнчлэн шинэ Үндсэн хуульд нэг танхимтай болох парламентын сонгуулийн шинэ зарчмыг тайлбарласан бөгөөд харин дээд танхим буюу зөвлөлдөх зөвлөлийг /шура/ татан буулгах юм. Үндсэн хуулийн төсөлд 450 хууль тогтоох суудал байлгахаар тусгажээ. Эдгээр нь нэрээ өөрчилж Төлөөлөгчдийн танхим нэртэй байх юм. Үндсэн хуулиар шашны зарчмаар улс төрийн намуудыг байгуулахыг хориглосон байна.