Өмнөд солонгосын эрх баригчид ойрын өдрүүдэд агаарын хамгаалалтын шинэ бүсийг байгуулах гэж байгаа тухайгаа батлан мэдэгдэх гэж байгаа тухай өмнөд солонгосын “Йонхап” агентлаг засгийн газрыг иш татан уламжилжээ.

Агентлагийн ярилцагчийн хэлснээр, агаарын хамгаалалтын шинэ бүсийг байгуулах төлөвлөгөөг боловсруулж дууссныхаа дараа Өмнөд солонгос АНУ, Хятад, Япон улсын эрх баригчдад бүх асуудлаар тайлбар хийх аж. Өмнөд Солонгос улс агаарын хамгаалалтын таних шинэ бүс байгуулах тухай шийдвэрээ энэ долоо хоногт зарлах гэж байна.

Агентлагийн мэдээлж байгаагаар, эл бүсэд Сөүл алслагдсан нилээд дүүргүүдээ оруулах төлөвтэй байна. Тухайлбал, үүнд өмнөд солонгосын тэнгисийн судалгааны зориулалтын хүнгүй станц байдаг усан дорх Иодо хад болон тус улсын өмнөд хэсгийн Марадо, Хонгдо арлуудын тухай яригдаж буй юм.