Японы засгийн газар өнөөдөр умард солонгосын удирдагч Ким Чэн Уны ойрын хамаатан БНАСАУ-ын Төрийн батлан хамгаалах хорооны дэд тэргүүн Чан Сон Тхэкаг огцорсны дараа шуурхай хуралдаан зарлав. Энэ тухай Токиод сайд нарын танхимын ерөнхий сайд Есихидо Суга хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Түүний яриагаар, Японы эрх баригчид энэ асуудалтай холбоотой аль болох их мэдээлэл цуглуулахаар бүхий л бололцоогоо ашиглаж байна. Учир нь Умард Солонгосын энэхүү байдалд хүчтэй анхаарлаа хандуулж буй юм.

Өмнө өдөр өмнөд солонгосын хэвлэл мэдээлллийн хэрэгслүүд БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны дэд тэргүүн Чан Сон Тхэкийг албан тушаалаас нь огцруулсан тухай үндэсний тагнуулын мэдээллүүдийг иш татан уламжилжээ.

67 настай умардын удирдагч Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны зохион байгуулах хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Унд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан. Чан Сон Тхэг  умардын удирдагч асан талийгч Ким Чен Ирын эгчийн нөхөр юм.

Нилээд шинжээчдийн мэдээлсэнээр, тэрээр төрийн тэргүүн Ким Чен Уны дэргэдэх улс орныг хамт олноор удирдах түр “зөвлөлийг “ тэргүүлж байжээ. Өнгөрсөн сард Чан Сон Тхэкийн ойрын хоёр туслахыг бүх нийтийн өмнө цаазлан хороожээ. Үүнээс хойш тэр олны өмнө харагдаагүй аж.