НҮБ-ын зорилтын санд Сирийн химийн зэвсгийг устгах 2 сая ам. долл. санхүүжилт дан ганц АНУ-аас оржээ. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тус байгууллагын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд илгээсэн захидалд дурджээ.

Ерөнхий нарийн бичгийн даргын яриагаар, Дани, Люксембург тус бүрдээ 250 мянган евро оруулах үүрэг хүлээжээ. Нийтийн хүртээл болсон захидлаас үзэхэд, Химийн зэвсгийг хориглох байгууллагын дэргэдэх үүнтэй ижил төрлийн санд 11-р сарын 25-ны байдлаар 10,8 сая евро цуглараад байгаа аж.

11-р сарын 19-нд Химийн зэвсгийг хориглох байгууллагын шийдвэрээр сирийн химийн зэвсгийг устгах олон улсын хүчин чармайлтын хүрээнд хувийн компаниудыг санхүүжүүлэх зорилгоор гуравдахь сан байгуулагдсан тухай Бан Ги Мүн сануулжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга захидалдаа, олон улсын хамтын нийгэмлэгийн талаас оруулж байгаа материал-техникийн туслалцаа нь эрс хүрэлцэхгүй байгаа тухай тэмдэглэв.