Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний засаг захиргаанд авилгатай тэмцэх асуудал эрхлэх удирдах газрыг байгуулахыг даалгасан зарлиг гаргав. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. ОХУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Сергей Иванов сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Путин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдсныхоо дараа засаг захиргааны өмнө авилгатай идэвхтэй, шат дараатай тэмцэх зорилт тавьсан. “Нилээд сайн ажлын эрчийг хурамтлуулаад байна, тиймээс илүү сайн амжилтанд хүрэхийн тулд ажлын ийм механизмыг байгуулахаар шийдсэн“ гэж Ивановын ярьсныг “Интерфакс” иш татжээ.