Орос улстай харилцан яриагаа алдаж болзошгүй асуудал нь Украины ЕХ-той байгуулах гэрээнд гарын үсэг зурахад “түр завсарлага авах” шалтгаан болов. Энэ тухай Украины ерөнхийлөгч Виктор Янукович мэдэгдэв.

Тэрээр украины телевизийн сувгуудад өгсөн ярилцлагдаа, хэрвээ Украин ЕХ-той гэрээ байгуулах юм бол, Орос улстай харилцан ярилцлагаа алдана гэв.Тэр цагт гэрээ нь “ямарч ач холбогдолгүй болох юм гэж” тэр цохон тэмдэглэв.

Түүнчлэн Янукович ЕХ-ны тухай гэрээний салашгүй нэг хэсэг болох урьдчилсан гэрээнд чөлөөт худалдааны бүсийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэв. Мөн түүний яриагаар, Украин оросын хийн худалдааг нэмэгдүүлэх болон үнийг багасгах нөхцлөөр өөрийн дотоодын хэрэглэгчдийн зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн байна.

Нөгөөтэйгүүр, Киевт үргэлжилж байгаа засгийн газрын эсрэг “евро хамтын ажиллагаа” нэртэй бослогууд нь Украины эрх баригчдыг Европын холбоотой гэрээ байгуулахаас татгалзснаас улбаатай.

Украины ДХЯ-ны мэдээгээр, Киевт өнгөрсөн ням гаригт гарсан эмх замбараагүй байдлын явцад 9 хүнийг саатуулжээ. Уг арга хэмжээний дараа 12-р сарын 1-нд хууль хамгааллын байгууллагын 91 ажилтан гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай Украины ДХЯ-ны цэргийн төв эмнэлгийн дарга Анна Коваленко өнөөдөр мэдэгдэв.