Баруун Сибирь болон гадаадын хил залгаа нутаг дэвсгэрүүдэд нэгдсэн хил дамнасан “Их Алтай” нэгдэл байгуулах нь ирээдүйтэй байх болно гэж Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр ГХЯ-ны дэргэдэх ОХУ-ын субъектуудын тэргүүн нарын хуралдаан дээр үг хэлэхдээ тэмдэглэв.

“Евро бүс маягийн хил дамнасан “Их Алтай “ нэгдлийг Алтайн БНУ, Уулын Алтай болон хил залгаа Монгол, Хятадыг оролцуулан байгуулах нь ирээдүйтэй гэж үзэж байна” гэж сайд хэлжээ. Орос улсын зүүн бүс нутгууд европын бүтээлч туршлагууд болон хилийн хэлхээ холбоонуудын туршлагыг сэргээхийг эрмэлзэж байна гэж оросын сайд мэдэгдэв.