Өнөөдөр Энэтхэг Улс цөмийн зэвсэг тээгч «Притхви-2» баллистик пуужингаа 3 дахь удаагаа туршив. «Таймс оф Индиа» сонины мэдээлснээр 350 км зайны тусгалтай пуужинг зүүн Орисса муж улсын цэргийн баазаас үндэсний цөмийн тогтоон барих хүчний байлдааны бэлэн байдлыг шалгах үеэр хөөргөв. Туршилт амжилттай болж, бүх зорилтыг бүрэн биелүүлсэн байна.

«Притхви-2» пуужингийн ээлжит хөөргөлтийн зорилго пуужинг онилон чиглүүлэх, ПДХ хэрэгслийг давах чадварыг нь шалгахад оршсон юм. «Притхви-2» бол Энэтхэгт үндэсний пуужин-цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрийн хүрээнд боловсруулж бүтээсэн баллистик таван пуужингийн нэг юм. Цэнэг нь 500 кг жинтэй хийгээд түүнийг ердийн болон цөмийн байлдааны хэрэгслийг тээхэд хэрэглэж болно.