Өнөөдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Токиод хэлэлцээ хийж, Японоос хилэгнэн зэвүүцэж буй хятадын шинэ Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүс Вашингтоныг гүнээ түгшүүлснийг мэдэгдэв.Бээжингийн энэ маш аюултай алхамыг эсэргүүцэх талаар АНУ-аас дэмжлэг авна гэж японы засгийн газар мэдэгдсэн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Токиод Байден японы «Асахи симбун» сонинд ярилцлага өгөхдөө Бээжингийн шийдвэр «түгшүүртэй байдлыг намжаахын тулд хямралт байдалд удирдах ба итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний талаар Хятад,Япон хоёрын тохиролцоог шаардаж байгааг мэдэгдэв. Мөн АНУ, Японы холбоо бат бэх юм. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэлт хөгжлийг бусниулж мэдэх арга хэмжээ авахаас сэрэмжлэх хэрэгтэй гэж тэрээр онцлов.

Хятадын АДЭХ бүсийн тухай асуудал Байдены Токиод хийсэн хэлэлцээний гол сэдэв болов. Хожим энэ асуудлыг Бээжин, Сөүлд хийх уулзалт дээр хөндөх юм. Вашингтон Зүүн Хятадын тэнгис дэх хятадын АДЭХ бүсийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үүний өмнө АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки мэдэгдсэн билээ.

Улс орноо агаарын довтолгооноос хамгаалах зорилгоор Зүүн-Хятадын тэнгист тусгай бүс байгуулах тухай БНХАУ-ын БХЯ 11-р сарын сүүлээр зарлан мэдээлэв. Токиогийн ёс төдий хяналтад байгаа хийгээд угаасаа хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Бээжингийн үзэж, Дяоюйдао гэж нэрлэсэн Сенкаку арлууд энэ бүсэд багтаж байна.