Өмнөд Солонгос, АНУ хоёр өдөөн хатгалгаа үргэлжлүүлж байгаа нөхцөлд цөмийн тогтоон барих хүчнийхээ чадавхийг нэмэгдүүлж зузаатгана гэж БНАСАУ мэдэгдсэн тухай Ренхап агентлаг умард солонгосын «Нодон синмун» сонины нийтлэлээс иш татан уламжлан мэдээлэв.

БНАСАУ цөмийн хөтөлбөрөө цаашид хөгжүүлж үргэлжлүүлнэ гэж сонины өнөөдрийн өгүүлэлд бичжээ. Өмнөд Солонгос, АНУ хоёр «манай улсад цөмийн цохилт өгөхийг улайран оролдож байна» гэж сонинд тэмдэглэсэн байна.

Үүний өмнө сонин хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай АНУ-ын уриаг шүүмжилж, АНУ, Өмнөд Солонгос хоёроос аюул учрулсаны хариуд цөмийн зэвсэгтэй болж байна гэж мэдэгдсэн билээ.БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс хэмээн 2005 онд зарлан мэдээлж, 2006,2009,2013 онд газар дор цөмийн туршилт хийжээ. Дэлхийн хамтын нийгэмлэг эдгээр туршилтыг эсэргүүцэн буруушаасан юм.