Аврагчид хятадын том Циндао хотоос зүүн нефтийн хоолойн дэлбэрэлтэд нэрвэгдээд сураггүй алга болсон хэмээн үзсэн долоон хүний шарилыг олов. Тэгснээр ноцтой дэлбэрэлтэд хэлмэгдэгсдийн тоо 62-нд хүрсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Мөн 160 гаруй хүн нэрвэгдсэн бөгөөд 122 нь эмнэлэгт байсаар байна.

11-р сарын 22-нд хятадын нефть боловсруулах Sinopec копорацийн нефтийн хоолойн нефть гадагшаа нэвтрэн гарах хэсгийг засварлах үеэр дэлбэрэлт болсон юм. Хятадын эрх баригчид 9 хүнийг саатуулав. Тэд дэлбэрэлтийг хариуцах ёстой гэж цагдаагийн газрынхан үзсэн байна. 7 нь Sinopec корпорацын, 2 нь нефтийн хоолойн ажиллагааг хариуцсан хотын байгууллагын ажилтан гэж орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.