Афганистаны байдал, НАТО,ОХУ-ын түншлэлийн хөгжил, эвслийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл өнөөдөр НАТО-гийн төв байранд ГХ-ийн сайд нарын хэмжээнд нээгдэх цуврал зөвлөлгөөний гол асуудал болох юм. Анхны өдөр НАТО-гийн гишүүн 28 улсын ГХ-ийн сайд нар 2014 оны 9-р сарын 4,5-нд Их Британийн Өмнөд Уэллст болох дээд хэмжээний уулзалтын зорилго, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг авч үзэж хэлэлцэх юм.

Дээд хэмжээний уулзалтыг Афганистанд цэргийн ажиллагаа төгсөх, НАТО түншүүдтэйгээ харилцааг хөгжүүлэх, эвслийн цэргийн чадавхийг бэхжүүлж шинэтгэх асуудалд зориулах тухай зарлан мэдээлжээ. Маргааш Сергей Лавров ОХУ-НАТО-гийн зөвлөлийн гишүүн орнуудын сайд нарын уулзалтад оролцоно.

Өчигдөр НАТО-гийн дээгүүр албан тушаалтай түшмэлийн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэнчлэн ОУ-тай харилцах харилцааны гол асуудлууд зөвлөлийн хөтөлбөрт багтсан юм. Эдгээр нь Сири Улсын байдал, сирийн химийн зэвсгийг устгах хөтөлбөр, НАТО-гийн цэргийг Афганистанд хорогдуулснаас хойшхи тус орны байдал, терроризм, мансууруулах бодистой хийх тэмцэл зэрэг асуудал юм.